Бараа бүтээгдэхүүнүүд
Брэндүүд
Зочилсон
visitor counter
Радио станцийн тухай

РАДИО СТАНЦИЙГ ХЭРХЭН СОНГОХ ВЭ

Өнөөдөр таньд захийн лангуу богино долгионы станц зарж чадах хэдий ч хэн нь ч мэрэгжлийн талаас нь зөвлөж чадахгүй.

Гар болон машины суурин радио станцууд болгон өөр өөрийн онцлог шинж чанар болон давуу болон сул талуудтай. Тиймээс сонголтоо хийхдээ доорхи зүйлсийг анхаарах хэрэгтэй.

-       Өөрийн хэрэгцээгээ зөв тодорхойлох

-       Ямар зайд холбогдох вэ

-       Станц ашиглах орчин ямар вэ (халуун, хүйтэн, чийгтэй, бороо ус болон тоосорхог, шавар шавхай, төмөрлөг буюу төмөрийн үртэс ихтэй)

-       Цэнэгээ хэр удаан барьдаг байх вэ

-       Бусад радио төхөөрөмжүүдтэй холбогдох шаардлага гарах уу үгүй юу

-       Радио долгионы зөвшөөрөл авахад ямар нэгэн хүндрэл гарах уу

-       Тодорхой хугацааны дараа засвар үйлчилгээ авах боломж бүрдсэн байх уу

-       Дагалдах сэлбэг хэрэгслийн олдоц сайтай байх уу (батерей, антенн цэнэглэгч гм, машины станц бол антенн кабель, микрофон гм)

-     Тэсэрч дэлбэрэх, амархан шатах орчин буюу нефть түлшний олборлолт болон агуулах, мөн метаны хий давамгайлсан орчинд ашиглах уу

-       Энэ бүгдээс хамаараад эцэст нь мэдээж үнэ.

Радио станцийг чанарын хувьд 4 ангиллаж болно.

А. Дууриамал буюу ямар нэгэн станцийг нүдэнд харагдах байдлаар нь дууриалгаж үйлдвэрлэсэн  (Feak radios)

Б. Дахин шинэчилсэн буюу үндсэн платыг сэргээн засварлаж шинэчилсэн (renew radios)

В. Ази номхон далайн орнуудын зах зээлд зориулагдсан (Asia Pacific only)

Г. Хойд Америк болон Европын зах зээлд зориулагдсан

Дээрхи зориулалтаас хамаарч үнэ нь харилцан адилгүй байна.

Нисэх буудал, гүний уурхай, нефьтийн агуулах болон үйлдвэрлэл, маш мэдрэмтий тоног төхөөрөмжтэй орчин болон өндөр цахилгаан соронзон орон бүхий орчинд (цахилгаан станц) тусгай зориулалтын радио станц ашиглана гэж заасан байдаг бөгөөд та ямар нэгэн эрсдэлд орохоосоо өмнө заавал мэрэгжлийн зөвөлгөө авах хэрэгтэй.

Радио станц гэдэг нь тодорхой тохируулж өгсөн давтамжийг ашиглан өөр хоорондоо тодорхой зайнд харилцан холбогддог холбооны хэрэгсэл юм.

Радио станцийг дотор нь гар, суурин, машины болон дахин дамжуулах гэж ангилдаг бөгөөд эдгээр нь бүгд өөр өөрийн гүйцэтгэх үүрэг, онцлог шинж чанараараа ялгаатай. 

Радио станцийн гарал үүсэл 1900 оны эхээр цэргийн болон худалдааны усан онгоцууд ашигладаг байсан телеграфийн холбооноос үүсэж хөгжсөн бөгөөд Анхны машины станц 1923 онд Австралийн Викториягийн цагдаагийн газар ашиглагдаж эхлэсэн түүхтэй бөгөөд тэр цагаас хойш улам боловсронгуй, дизайнлаг, авсаархан болж хөгжсөн бол дэлхийн 2-р дайны үед гар станцууд (газар болон агаарын хооронд холбогддог) түлхүү хөгжсөн гэдэг. Анологи радио станц 2000 он гартал  түлхүү хөгжиж технологийн шинэчлэл, хэрэглэгчийн хүсэлт шаардлагад нийцүүлсэн тоон технологи бүхий станцууд (DMR) 2007 оноос хөгжингүй улсуудад ашигладаж эхлэсэн бөгөөд манай оронд 2011 оноос тоон техниологийн радио станцууд түгээмэл ашиглагдаж эхлэсэн. Мөн олон улсын хүчний болон нисэх буудал, төрийн шуурхай үйлчилгээний албанд ихэвчлэн TETRA (Terristial Trunked Radio) (Америк-д Р25) системийн радио холбоо түгээмэл ашиглагддаг бөгөөд энэ системийн Монголын цагдаа хүчний болон төрийн тусгай үйлчилгээнд илүү тохиромжтой нэгдсэн хяналт удирдлагын систем бүхий цогц систем байх юм.

Тоон системийн давуу тал

Тоон системийн давуу талуудыг дурдвал

1. Ярианы чанар маш өндөр түвшинд боловсруулагддаг.

2. Ярианы нууцлал мөн маш өндөр түвшиний нууцлалтай. Гадны ямар ч төхөөрөмж сонсох, тагнах, саад хийх нөлөөлөх боломжгүй

3. Интернет сүлжээ ашиглан хот хөдөө мөн гадаад улстай ч холбогдож ярих, болон бусад мэдээлэл солиоцох боломжтой.

4. Ганц яриа ч биш, текст мессэж, болон GPS-н өгөгдөл болон бусад дата дамжуулах солилцох боломжтой.

5. Халдлагаас хамгаалах болон станцийг зайнаас хаах нээх, сонсох удирдах зэрэг хяналтын олон функцүүдтэй

РАДИО СТАНЦИЙН ЗАРИМ ТЭМДЭГЛЭГЭЭНҮҮД

MIL-STD 810. Радио станцийн чанарт тавьдаг Америкийн цэргийн үндсэн шалгуур.  Энэ нь C,D,E,F гэх мэт ангилалтай байдаг бөгөөд эдгээр нь тухайн станц халуун болон хүйтэн орчин, тоосорхог, давсархаг болон чийгтэй орчин, мөн доргио чичиргээтэй гэх мэт ажлын хүнд нөхцөлд хэвийн ажиллаж чадна гэсэн олон улсын шалгуур юм.

IP-54. Ingress Protection буюу олон улсын стандарт шалгуур үзүүлэлтийн нэг. 54 гэдэг нь усан дотор 1м гүнд 5 минут орчим болоход ус станцийн дотор нэвтрэхгүй байна гэдгийг илэрхийлсэн шалгуур үзүүлэлт

ALT- Accelerated Life Test. Энэ шалгуур нь зөвхөн Моторола фирмийн станцад байдаг шалгуур бөгөөд ажлын хамгийн хүнд нөхцөлд (халуун хүйтэн, доргио чичиргээтэй, нам даралттай, чийгтэй орчин гм) 5 жилийн туршид хэвийн ажиллаж чадна гэсэн олон улсын стандарт шалгуур.

РАДИО СТАНЦИЙН АШИГЛАЛТЫН ХУГАЦАА

МOTOROLA, KENWOOD, VERTEX, ICOM брендийн станцууд Монголын зах зээлд ихэвчлэн ашиглагддаг бөгөөд бүтээгдэж байгаа технологи, элементүүдийн онцлогоос хамаарч 5-7 жил ажиллах боломжтойгоор бүтээгддэг.

РАДИО СТАНЦИЙН ХОЛБОГДОХ ЗАЙ.

Богино долгионы радио станцийн холбогдох  зай нь тухайн станцийн антенны өндөр, орчний нөхцөл байдал, агаарын төлөв, мөн станцийн хүчин чадал болон мэдрэх түвшин зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Гар станцууд 4-5W, машины болон суурин станцууд 25-75W хүртэл гаралтын чадалтай байдаг бөгөөд холбоо барих дундаж алслалт нь гар станцууд өөр хоорондоо 1-5км, машины болон суурин станцууд 25-80км хүртэл холбогдох боломжтой.

Гар станцийн холбоо барих алслалтыг нэмэгдүүлэхийн тулд дахин дамжуулах станц ашигладаг бөгөөд энэ нь гар станцийн сигналыг түвшнийх нь хувьд өсгөн тодорхой радиуст цацах үүрэгтэй. Антенны өндөр тухайн орчны нөхцөл байдал (байшин барилгатай, уулархаг буюу тал гм) зэргээс хамаарч гар станцийн холбогдох зайг 10-35км хүртэл тэлж өгдөг. 

 

 

Одоогоор Монголд гар станцаар холбогдож байсан дээд хэмжээ 60км орчим, 2 машины станц 110км орчим зайд холбогдож байсан. 

 

ГАР СТАНЦИЙН ХОЛБОГДОХ ЗАЙГ НЭМЭГДҮҮЛЭХ

Гар станцийг өөр хоорондоо холбогдох зайг нэмэгдүүлэхийн тулд доорх аргуудыг ашиглаж болно.

1.    Дахин дамжуулах станц ашиглах

2.    Гар станцад нэмэлт коннектор залган машины антенн ашиглах

3.    Үүргэвчний дахин дамжуулах станц ашиглах

4.    Мөн гар станцийн машины зориулалттай өсгөгч ашиглах

РАДИО СТАНЦИЙГ АШИГЛАХИЙГ ХОРИГЛОДОГ ГАЗАР БОЛОН ХОРИГЛОХ НӨХЦӨЛҮҮД

Олон улсын харилцаа холбооны байгууллага (FCC) болон олон улсын зарим холбогдох байгууллагуудаас баталсан журамын дагуу богино долгионы радио станцуудыг доорхи орчинд ашиглахыг хориглодог.

1.    Өндөр хүчдэл болон цахилгаан соронзон ороны  идэвхитэй бүс болон цахилгаан соронзон оронтой харилцан нөлөөлж болох орчин

2.    Өндөр мэдрэмж бүхий хэмжүүрийн болон янз бүрийн зориулалт бүхий тоног төхөөрөмжийн ойр орчимд

3.    Онгоцон дотор нислэгийн явцад

4.    Эмнэлэг дотор зарим эмнэлэгийн тоног төхөөрөмжийн ойр орчимд

5.    Амархан тэсрэх, дэлбэрэх болон шатаж болзошгүй орчинд

6.    Химийн урвалд орж болзошгүй орчинд (жишээ нь уурхайн гүнд)

Мөн станцийг ашиглахдаа доорхи зүйлсийн хориглодог.

1.    Дуу цахилгаантай бороотой үед

2.    Өндөр хүчдлийн шугамын доогуур буюу хэт ойрхон зайд

3.    Мөн машины хийн дэр буюу airbag дээр тавих, тээврийн хэрэгслийн кабины тулгуур баганад суурилуулах

4.    Антенгүй буюу гэмтсэн, шалбарсан антеннтай ашиглах

5.    Станцийг цээжний ойр орчимд халааслах, ашиглах

 

РАДИО ДАВТАМЖ АШИГЛАХ ЭРХИЙН ЗӨВШӨӨРӨЛ

Радио станц ашиглахдаа Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос радио давтамжийн тухай холбогдох хууль тогтоомж, мөн хорооны гаргасан журмын дагуу радио давтамж ашиглах зөвшөөрөл авдаг бөгөөд ингэж зөвшөөрөл авснаар өөрийн ашиглаж байгаа радио давтамжийг өөр хэн нэгэн давхар ашиглахгүй байх, мөн гадны яриа, шуугиан болон бусад радио төхөөрөмжүүдтэй харилцан нөлөөлөлд орж байгаа тохиолдолд Зохицуулах Хорооноос радио давтамж чөлөөлөх, цэвэршүүлэх зэрэг зохих арга хэмжээг авахуулах боломжтой болно.

Радио давтамжийн зөвшөөрөл авахдаа доорхи материалуудыг бүрдүүлэн өөрсдөө болон биднээр дамжуулан Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд өгнө.

Үүнд:

1.    Радио давтамж хүссэн албан бичиг

2.    Компаний гэрчилгээний хуулбар болон иргэний үнэмлэхийн хуулбар

3.    Ашиглах станцийн техникийн үзүүлэлтүүд, брошур

4.    Радио давтамжийн өргөдлийн маягт  (1.1.1 pdf)

5.    Газар зүйн байрлал, радио долгионы төлөвлөлтийн зураглал

Материал өгснөөс хойш ажлын 10-15 хоногт зөвшөөрөл олгогдох ба радио давтамж ашиглах гэрээ байгуулж тодорхой хураамжийг төлж гэрчилгээг авна.

 

РАДИО ДАВТАМЖИЙН ХУВААРЛИЛТ

Харилцааны радио станцууд нь доорхи зурвасуудад хуваагдан ажилладаг.

1.    VHF1 136-174mhz

2.    VHF2 200-250mhz

3.    UHF1 350-400mhz

4.    UHF2 400-450mhz

5.    UHF3 450-470mhz

6.    UHF4 470-510mhz

Одоогоор Монголд VHF1 136-174mhz, UHF2 400-450mhz, UHF3 450-470mhz давтамжууд ашиглагддаг бөгөөд 450-470mhz зурвасын хуваарлилт дууссан тул дээрх зурвасд шинээр радио станц ашиглах боломжгүй. Тиймээс шинэ хэрэглэгчид бидэнд болон  Харилцаа Холбооны Зохицуулах Хороонд хандаж аль боломжтой зурвасын талаар мэдээлэл, зөвөлгөө авч болно

2013 оны 1 сарын 1-нээс 150-512MHz давтамж дээр ажилладаг бүх радио станцуудыг 12.5Кгц дээр ажиллахаар заасан бөгөөд энэ журам батлагдахаас өмнө радио станцууд 12.5, 20, 25Кгц дээр ажиллаж болдог байсан. Энэ журам нь одоогоор Америкийн Нэгдсэн улсын FCC-д хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа болно.


Буцах
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Радио Сервис эзэмшинэ.