Бараа бүтээгдэхүүнүүд
Брэндүүд
Зочилсон
visitor counter
Бидний тухай

Манай Топспаре Партс ХХК нь хэт богино долгионы станц болон богино долгионы станцийн худалдаа, суурилуулалт, засвар үйлчилгээ  болон дахин дамжуулах станцийн байршил түрээсийн чиглэлээр Монголын богино долгионы радио станцийн зах зээл дээр өөрийн байр суурийг эзлэн амжилттай ажиллаж байна.

Богино долгионы радио станцийн тэргүүний үйлдвэрлэгч Моторола болон Kenwood, Vertex, Unimo фирмийн станцууд болон Diamond Surmin зэрэг үйлдвэрлэгчийн антенн дагалдах хэрэгслийг Монголын зах зээлд нийлүүлэн засвар үйлчилгээгээ хариуцан ажилладаг билээ.

Байгуулагдсан цагаасаа хойш уул уурхай, худалдаа, барилга, зам тээвэр, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг 400 орчим байгууллагатай харилцан хамтран ажиллаж байгаагаас гадна богино долгионы станц ашиглан такси үйлчилгээ үзүүлдэг бараг бүх компани болон ихэнхи харуул хамгаалалтын компаниудын радио станцуудын засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна. 

Бид доорх үйлчилгээг санал болгож байна.

  • Бүх төрлийн радио станцийн худалдаа
  • Радио станцийн засвар үйлчилгээ болон дагалдах хэрэгслийн худалдаа
  • Радио холбооны заавар болон сүлжээ хэрхэн зохион байгуулах зөвөлгөө
  • Linked Repeater буюу 50-250km хүртэлх замын дагуу радио долгионы сүлжээ үүсгэх (A)
  • Underground буюу гүний уурхайн тоон болон аналог радио холбооны цогц шийдэл (B)
  • Shafting system буюу олон давхар байшингийн радио холбооны шийдэл (C)

(A) Linked repeater гэдэг нь 50-170км  болон түүнээс хол зайд радио станцийн сүлжээ үүсгэн уг сүлжээнд байгаа бүх станцуудтай холбогдож боломжийг бүрдүүлсэн радио долгионы цогц шийдэл юм. Тэжээл хангамж нь нарны батерей ашиглан ажиллах бөгөөд өртөг зардлийн хувьд хямд тусдаг бөгөөд уг шийдлээр бид 15км-ээс 170км хүртэл радио долгионы сүлжээ үүсгэн амжилттай ажиллаж байна. Уг сүлжээг Эрдэнэс Таван Толгой, Алтайн Хүдэр, Тенгри Ресурс  ХХК, Баян Айраг Эксплорейшн ХХК, БОНХЯ-ны ТХГНУГ зэрэг хэд хэдэн компани болон байгууллагууд амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.

(B) Underground буюу гүний уурхайн шийдэл гэдэг нь 15-20км, шаардлагатай бол түүнээс ч гүн уурхайд радио богино долгионы сүлжээ үүсгэх бөгөөд газар дээрх rack mounted system нь бүх яриаг цаг минутаар нь бичиж хадгална. Энэ шийдэл аналог болон тоон горимд аль алинаар нь хийх тохиромжтой. Энэ шийдлийг АНУ, Австрали, Хятад зэрэг улсад өргөнөөр ашиглаж байна.

(C) Shafting system гэдэг нь олон давхар бүтэцтэй өндөр барилгуудад радио станцууд хангалттай холбогдож чаддаггүй бөгөөд барилгын хаанаас ч чөлөөтэй холбогдох боломжийг энэ систем бүрдүүлдэг юм.


Буцах
© Зохиогчийн эрхийг хуулийн дагуу Радио Сервис эзэмшинэ.