Үндсэн агуулга руу
Mission critical communication

Радио холбооны шалгарсан үйлчилгээг үзүүлнэ

Уул уурхай, барилга, тээвэр, эрүүл мэндийн салбарт DMR, NXDN, TETRA системийг зураг төслөөс баталгаат үйлчилгээ хүртэл нэг дороос.

JVCKenwood албан ёсны борлуулагч Өөрийн сервис центр

Албан ёсны нийлүүлэгч брэндүүд

Тоон үзүүлэлт

2007 оноос хойшхи бидний үр дүн

Монголын томоохон уурхай, барилга, тээврийн компаниуд бидний системээр ажиллаж байна.

0 Жилийн туршлага
0+ Үйлчлүүлэгч
0 Инженер
Онцлох

Хамгийн их хэрэглэгддэг загварууд

Бүх бүтээгдэхүүн
Яагаад бид?

Иж бүрэн шийдэл

Зөвхөн худалдаа биш, зураг төсөл, лиценз, суурилуулалт, сургалт, засвар үйлчилгээг бүрэн хариуцна.

Албан ёсны борлуулагч

JVCKenwood-ийн албан ёсны борлуулагч, Motorola-ийн дистрибьютерийн түнш. Жинхэнэ бүтээгдэхүүн, бүрэн баталгаа.

Талбайн хэмжилт

Site survey хийж, хүрээний бодит зураглал, репитерийн байршлыг тооцоолно.

Лицензийн зөвлөгөө

ХХЗХ-ны давтамжийн зөвшөөрлийг бүрдүүлэх, шийдвэрлүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлнэ.

Програмчлал ба интеграц

Talkgroup, GPS, диспетчерийн систем, telemetry-г танай үйл ажиллагаанд тааруулж тохируулна.

Өөрийн сервис

Баталгаат болон баталгаат бус засвар, калибровк, сэлбэгийн нөөцийг дотооддоо гүйцэтгэнэ.

24/7 дэмжлэг

Эгзэгтэй объектын системд 24/7 техникийн дэмжлэг, SLA гэрээ байгуулна.

Хэрхэн ажилладаг

Төслийн 4 үе шат

Шаардлагаа тодорхойлохоос ажилтны сургалт хүртэл.

Шаардлага тодорхойлох

Ажилтны тоо, хүрээ, аюулгүй байдал, өргөтгөлийн төлөвлөгөөг хамтдаа гаргана.

Талбайн хэмжилт

Radio coverage хэмжилт, тоног төхөөрөмжийн байршил, антены тооцоолол.

Зураг төсөл ба төсөв

Станц, репитер, программ хангамжийн бүрэн тохиргоо, өртгийн хувилбарууд.

Суурилуулалт ба сургалт

Програмчлал, туршилт, гардуулалт, ажилтны сургалт, баталгаат үйлчилгээ.

Системийн төрөл

Тохирсон архитектур

20 станцаас 2 000 станц хүртэл — өсөлтийн төлөвлөгөөтэй системийг эхнээс зөв сонгох нь хожим хоёр дахин хөрөнгө оруулахаас хамгаална.

Түгээмэл асуулт

Танд асуулт байна уу?

Тийм. Мэргэжлийн радио станцын давтамжийг Харилцаа холбооны зохицуулах хороо (ХХЗХ)-ноос эзэмших зөвшөөрөл авна. Бид бүртгэлийн материал бүрдүүлэх, давтамжийн хүсэлт гаргах, шийдвэрлүүлэх үйл явцад танд дэмжлэг үзүүлнэ.

DMR нь 12.5 kHz сувгийг хоёр slot болгон хуваадаг, өртөг хямд, хамгийн өргөн дэлгэрсэн стандарт. NXDN нь 6.25 kHz сувгийн үр ашигтай, Kenwood/Icom экосистемд хүчтэй. TETRA нь онцгой байдал, метро, аэропорт зэрэг mission critical орчинд зориулагдсан.

Үндсэн станцуудад 24 сар, батерей болон дагалдах хэрэгсэлд 6–12 сарын баталгаа үйлчилнэ. Баталгаат бус засварыг мөн өөрийн сервист хийдэг.

Сонирхсон бүтээгдэхүүнээ Үнийн саналын сагс-д нэмээд хүсэлт илгээнэ үү. Борлуулалтын менежер ажлын 1 хоногийн дотор дэлгэрэнгүй үнийн санал хүргэнэ.

Бүх асуулт
Дараагийн алхам

Талбайн үнэ төлбөргүй хэмжилт захиалах

Инженерийн баг танай объект дээр ирж, системийн хувилбар, өртгийн тооцоог танилцуулна.