Бидний тухай
2007 оноос хойш Монголын уул уурхай, барилга, тээврийн салбарт богино долгионы радио холбооны худалдаа, засвар үйлчилгээ, суурилуулалт, зөвлөгөөг хүргэж байна.
Холбоо бол аюулгүй байдлын үндэс
Топспаре Партс ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 4741 тоот радио холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааны чиглэлийн дагуу богино долгионы радио холбооны тоног төхөөрөмжийн худалдаа, мэргэжлийн засвар үйлчилгээ, тохиргоо, суурилуулалт хийж, радио станц хэрэглэгчдэд сургалт, зөвлөгөө өгч ажиллаж байна.
Бид жилд 20-30, нийт дүнгээр 600-650 аж ахуйн нэгж болон хувь хэрэглэгчдэд радио холбооны мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг бөгөөд энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна.
Уул уурхай, барилга, цэрэг хүчний байгууллага, тээвэр ложистик, аялал жуулчлал, байгаль хамгаалал, бизнесийн үзвэр үйлчилгээ, худалдааны газар, зочид буудлын салбарын байгууллагуудтай хамтран ажилладаг.
Чиглэл, эрхэм зорилго, алсын хараа
Үйл ажиллагааны чиглэл
JVCKenwood-ийн албан ёсны борлуулагч, Motorola-ийн дистрибьютерийн түнш статустай ажиллаж, байгууллагын радио сүлжээ, холын тээврийн замын сүлжээ, гүний уурхай, өндөр барилгын радио долгионы сүлжээ, тоон радио холболт үүсгэхэд шаардлагатай бүх үйлчилгээ, зөвлөгөөг өгдөг. Манай цаг уур, хэрэгцээнд нийцсэн, өртөг зардал хамгийн хямд хэрэгслүүдийг санал болгодог.
Эрхэм зорилго
Хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан ирээдүйд баталгаатай шийдлийг хүргэхийн тулд өндөр чанартай бүтээгдэхүүнийг цогцоор нь хурдан, шуурхай нийлүүлж, үйлчлүүлэгчээ хүндэтгэсэн мэдээллийн технологийн тэргүүлэгч компани байна.
Алсын хараа
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэндийн өндөр чанартай радио станц, дагалдах хэрэгслийг нийлүүлэх; АНУ, Япон, БНСУ, Тайвань зэрэг орнуудын мэдээллийн технологийн цогц шийдлийг нийлүүлэх; нийгмийн үүрэг хариуцлагаа өндөрт байлгах; бүтээгдэхүүн, үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд хөгжүүлэх.
Бидний үзүүлдэг үйлчилгээ
Радио станц, дагалдах хэрэгслийн худалдаа
Брэнд үйлдвэрлэгчдийн богино долгионы радио станц болон дагалдах хэрэгслийг олон сонголттойгоор Монголын зах зээлд худалдан борлуулж байна.
Олон улсын гэрчилгээ бүхий баталгаат засварын төв
“RADIOSERVICE” засвар үйлчилгээний төв 2012 оноос ажиллаж байгаа бөгөөд тохиргоо, засвар, суурилуулалтыг 6 инженерийн бүрэлдэхүүнтэй хариуцан ажилладаг. 2018 онд JVCKenwood-ийн албан ёсны “Радиосервис Засвар Үйлчилгээний Төв” гэрчилгээг хүртсэн.
Инженерийн шийдэл бүхий зөвлөх үйлчилгээ
Инженерчлэлийн тооцоололд тулгуурлан хэрэгцээнд тохирох, санхүүгийн үр ашигтай шийдлийг боловсруулж, төлөвлөлт гаргахад зөвлөх үйлчилгээ үзүүлнэ. Олон улсын чанарын стандартад нийцсэн төхөөрөмжийг нийлүүлж, мэдээллээр хангана.
Төслийн явцын иж бүрэн үйлчилгээ
Суурилуулалтаас эхлээд борлуулалтын дараах үйлчилгээ хүртэл төслийн бүх шатанд хамтран ажиллана.
Албан ёсны түншүүд
Албан ёсны эрх, гэрчилгээ
Үйлдвэрлэгчдээс олгосон дилер болон сервис төвийн хүчин төгөлдөр гэрчилгээнүүд.
KENWOOD албан ёсны сервис төв
UNIMO албан ёсны дилер
Бидний түүхэн замнал
2007
“Топспаре Партс” ХХК нэртэйгээр 2 ажилтантай анх байгуулагдав.
2013
Motorola компанийн дилер, DYNERCOMM компанийн Монгол дахь худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх түнш болов.
2015
JVCKenwood компанийн Монгол дахь худалдаа, засвар үйлчилгээ эрхлэх түнш болов.
2018
JVCKenwood компанийн дараалсан сургалт, шаардлагуудыг хангаж, радио төхөөрөмжийн албан ёсны “Радио Сервис” засварын төв гэсэн гэрчилгээг хүртэв.
2020
Хоёр ажилтан NEXEDGE системийн сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан бөгөөд компани 2019 онд амжилттай борлуулалт хийсэн компаниар шалгарч JVCKENWOOD INC-ийн гэрчилгээ хүртэв. Борлуулалтын 1, засварын 2, суурилуулалтын 3, санхүү болон гадаад харилцааны нийлээд нийт 8 ажилтантай болов.
2021
Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсын нутаг дэвсгэрт харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт, засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл авав.
2022
Мэргэжлийн түвшний Site Master Spectrum Analyzer хэмжүүрийн багажаар тоног төхөөрөмжөө сайжруулж, илүү нарийн техникийн үзүүлэлтүүдийг хэмжих боломжтой болов.
Хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд
Баян Айраг Эксплорейшн ХХК
Баян Айраг Эксплорейшн ХХК-ийн уурхайн сайтаас онгоцны буудал хүртэл 220 км трассын дагуу ажиллах радио сүлжээ үүсгэж, трассын дагуух тээврийн хэрэгсэл, сайт болон сумын төвтэй чөлөөтэй холбогдох боломжтой болгосон.
Алтайн Хүдэр ХХК
Алтайн Хүдэр ХХК-ийн Говь-Алтай дахь Таянгын уурхайгаас улсын хил хүртэл 170 км нүүрсний замын дагуу нийт дөрвөн дахин дамжуулах станц бүхий радио сүлжээний суурилуулалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Зэд Хантай Бүтээлийн Нуруу ДЦГ
Зэд Хантай Бүтээлийн нуруу ДЦГ-ын нийт 400 км² орчим талбайг хамрах радио долгионы сүлжээ үүсгэх дахин дамжуулах станцуудыг суурилуулж, Сэлэнгэ, Хялгант, Тэшиг сумдын байгаль хамгаалагчид өөр хоорондоо холбогдох боломжтой болсон.
МАК ХХК, Гашуун-Сухайт Авто Зам ХК
МАК ХХК-ийн Нарийн сухайт дахь уурхайд таван дахин дамжуулах станц бүхий радио долгионы сүлжээ үүсгэж, аналог системээс тоон системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Гашуун-Сухайт Авто Зам ХК-ийн хилийн боомт хүртэлх засмал замын дагуу таван дахин дамжуулах станц бүхий радио сүлжээг амжилттай хийж гүйцэтгэсэн.
Эрдэнэс Тавантолгой ХК — Зүүн Цанхи
“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Цогтцэций дэх Зүүн Цанхийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking системийн цогц шийдлийг хийж гүйцэтгэснээр үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын нийт 500 орчим хэрэглэгч хамгийн бага радио зурвас ашиглан давхцалгүй харилцан холбогдож байна.
Эрдэнэс Тавантолгой ХК — Баруун Цанхи
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций суман дахь Баруун Цанхийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking тоон радио системийн цогц шийдлийг хийж гүйцэтгэсэн. Уг ажлаар нийт 3 сайт бүхий 700 гаруй хэрэглэгчтэй төвлөрсөн системийг бий болгосон.
Mongolia Energy Corporation, Тавантолгой ХК
“Mongolia-Energy Corporation” ХХК-ийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking тоон радио системийн 2 сайт бүхий сүлжээ үүсгэж, 250 гаруй хэрэглэгчийг холбосон. Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Тавантолгой” ХК-ийн уурхайд NEXEDGE Conventional Multi-Site Roaming тоон радио системийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагаанд оруулж хүлээлгэн өгсөн.
Хамтран ажилладаг байгууллагууд
Танд тохирсон хэрэгцээ шаардлагыг хамтдаа тодорхойлъё
Манай инженерийн баг танай танд тохирох системийг танилцуулж, суурилуулана.