Үндсэн агуулга руу
Mining

Газрын доорх болон нүүрэн уурхайн эгзэгтэй холбоо

Тоос, чийг, дэлбэрэлтийн эрсдэлтэй орчинд ажиллах ATEX станц, газрын доорх хүрээг тэлэх leaky feeder болон trunking систем.

03

Functions — Функц

Шаардлагатай функцээ сонгон, станцын загвартай нийцэх эсэхийг бидэнтэй тодруулаарай.

04

System type & scale

IP NETWORK
Enterprise / Өргөн хүрээ NXDN Type-C Trunking · DMR Tier III Trunking

Тоос, чийг, дэлбэрэлтийн эрсдэлтэй орчинд ажиллах ATEX станц, газрын доорх хүрээг тэлэх leaky feeder болон trunking систем.

Уул уурхай салбарын холбооны систем нь ажилтны аюулгүй байдал, үйл ажиллагааны тасралтгүй байдал, хөрөнгийн хяналт гэсэн гурван шаардлагыг нэгэн зэрэг хангах ёстой. Бид JVCKenwood-ийн албан ёсны борлуулагч, Motorola-ийн дистрибьютерийн түншийн хувьд эдгээр шаардлагад тохирсон станц, репитер, диспетчерийн программ хангамжийг нэг дор нийлүүлнэ.

Доорх Needs, Functions, System type хэсгээс өөрийн шаардлагад хамгийн таарах хувилбарыг сонгоод, санал болгосон бүтээгдэхүүнийг сагсанд нэмэн үнийн санал хүсээрэй.

Site survey ба хүрээний хэмжилт
Лицензийн зөвлөгөө ба бүртгэл
Програмчлал ба суурилуулалт
Баталгаат засвар, сэлбэг
Хэрэгжүүлсэн төсөл

Уул уурхай салбарт бидний туршлага

Манай инженерийн баг талбай дээр хэмжилт хийж, системийг гардуулдаг.

0 Томоохон уурхайн төсөл
0+ Нэг системийн хэрэглэгч (Баруун Цанхи)
0 Сайт бүхий төвлөрсөн систем
0км Трассын радио сүлжээ
Туршлага

Хийж гүйцэтгэсэн томоохон ажлууд

2012 — Баян Айраг Эксплорейшн

Баян Айраг Эксплорейшн ХХК-ийн уурхайн сайтаас онгоцны буудал хүртэл 220 км трассын дагуу ажиллах радио сүлжээ үүсгэж, трассын дагуух тээврийн хэрэгсэл, сайт болон сумын төвтэй чөлөөтэй холбогдох боломжтой болгосон.

2013 — Алтайн Хүдэр

Алтайн Хүдэр ХХК-ийн Говь-Алтай дахь Таянгын уурхайгаас улсын хил хүртэл 170 км нүүрсний замын дагуу нийт дөрвөн дахин дамжуулах станц бүхий радио сүлжээний суурилуулалтыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

2017 — МАК

МАК ХХК-ийн Нарийн сухайт дахь уурхайд таван дахин дамжуулах станц бүхий радио долгионы сүлжээ үүсгэж, аналог системээс тоон системд шилжүүлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

2019 — Эрдэнэс Таван Толгой

“Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Цогтцэций дэх Зүүн Цанхийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking системийн цогц шийдлийг хийж гүйцэтгэснээр үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын нийт 500 орчим хэрэглэгч хамгийн бага радио зурвас ашиглан давхцалгүй харилцан холбогдож байна.

2021 — Эрдэнэс Тавантолгой

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цогтцэций суман дахь Баруун Цанхийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking тоон радио системийн цогц шийдлийг хийж гүйцэтгэсэн. Уг ажлаар нийт 3 сайт бүхий 700 гаруй хэрэглэгчтэй төвлөрсөн системийг бий болгосон.

2022 — Mongolia-Energy Corporation

“Mongolia-Energy Corporation” ХХК-ийн Ховд аймгийн Хөшөөтийн уурхайд NEXEDGE Multi-Site Trunking тоон радио системийн 2 сайт бүхий сүлжээ үүсгэж, 250 гаруй хэрэглэгчийг холбосон.

2022 — Тавантолгой

Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь “Тавантолгой” ХК-ийн уурхайд NEXEDGE Conventional Multi-Site Roaming тоон радио системийн шийдлийг нэвтрүүлж, ажиллагаанд оруулж хүлээлгэн өгсөн.

Хэрхэн ажилладаг

Төслийн 4 үе шат

Шаардлага тодорхойлох → талбайн хэмжилт → системийн зураг төсөл → суурилуулалт ба сургалт.

Шаардлага тодорхойлох

Ажлын онцлог, хэрэглэгчийн тоо, хүрээ, аюулгүй байдлын шаардлагыг нэгтгэнэ.

Талбайн хэмжилт

Хүрээний хэмжилт, radio coverage тооцоолол, тоног төхөөрөмжийн байршил.

Системийн зураг төсөл

Станц, репитер, антен, программ хангамжийн нэгдсэн тохиргоо, төсөв.

Суурилуулалт ба сургалт

Програмчлал, туршилт, ажилтны сургалт, баталгаат үйлчилгээ.

Recommended products

Энэ шийдэлд санал болгох бүтээгдэхүүн

Станц, репитер болон дагалдах хэрэгслийг сагсанд нэмээд нэг хүсэлтээр үнийн санал аваарай.

Бүх каталог
Уул уурхай

Танд тохирсон хэрэгцээ шаардлагыг хамтдаа тодорхойлъё

Манай инженерийн баг танай танд тохирох системийг танилцуулж, суурилуулана.

Хэмжилт захиалах