JVCKenwood NEXEDGE тоон радио систем
Өдөр тутмын үйл ажиллагаанаас ноцтой ослын үеийн хариу арга хэмжээ хүртэл — олон салбарын хэрэглэгчдэд зориулсан уян хатан тоон радио систем.
Харилцаа холбооны хамгийн уян хатан шийдэл
NEXEDGE нь олон салбарын хэрэглэгчдийн харилцаа холбоо тогтоох хэрэглээг хангах чадвартай, харилцаа холбооны хамгийн уян хатан системийн шийдэл юм. Өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанаас эхлээд ноцтой ослын үед ч хариу арга хэмжээ авахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Аналог системээс тоон системд шилжихтэй адил Conventional-аас Multi-Site Trunking системд шилжих нь байгууллагын үйл ажиллагаа өсөн нэмэгдэхтэй төгс уялдаа холбоотой технологи болж байна.
Сайжруулсан дууны боловсруулалт
Дээд зэргийн дууны чанар.
Найдвартай байдал, нууцлал
Гадны нөлөөнд автахгүй өндөр хамгаалалт бүхий систем.
Зохицон ажиллах чадвар
Өөрийн хэрэгцээ шаардлагад тохирсон шийдэл, түүнд нийцэх төхөөрөмжийн сонголт.
Өргөтгөн сайжруулах боломж
Таны хэрэглээг хангах дэвшилтэт боломжууд.
Удирдлага хяналт
Гараар хийх энгийн хялбар үйлдлүүд.
Бат бөх чанар
Орчны хатуу ширүүн нөхцөлд тэсвэртэй.
Сайжруулсан дууны боловсруулалт
NXDN нь аналог системтэй харьцуулахад 50% илүү зайд яриа дамжуулж, бусад ижил төрлийн тоон системээс 30% илүү хамрах хүрээ үүсгэн, үр ашигтай дамжуулалт хийдэг.
Найдвартай байдал, нууцлал
Бүх NEXEDGE системийн тохиргоонууд хандсан хэрэглэгчийн бүлгийн дугаар болон төхөөрөмжийг баталгаажуулдаг. Алсын хандалт хийж хэрэглэгчийн төхөөрөмжийг идэвхжүүлэх болон идэвхгүй болгох үйлдлийг хийж болно.
Зохицон ажиллах чадвар
NXDN нь тоон болон аналог горимыг, хүлээн авах болон нэвтрүүлэх технологийг аль алиныг нь дэмжиж ажилладаг. Өмнөх аналог болон шинэ тоон системийн станцуудаар аль алинаар нь ярих боломжтой. Шинэчлэлт хийх хугацаанд буюу бүх төхөөрөмж тоон систем рүү шилжих хүртэл аналог системээр ажиллаж болдгоороо давуу талтай.
Нэг сувгаар аналог болон тоон системийн аль алинд нь зэрэг ашиглах боломжтой.
Ослын болон яаралтай тусламжийн үед бүх хэрэглэгчдэд нэг зэрэг мэдээлэл өгөх шаардлагатай үед нэг сувгийг давуу эрхтэй байхаар тохируулж болно. Ингэснээр аль ч сувгийн яриа явагдаж байх үед шуурхай мэдээг автоматаар хүлээн авах боломжтой.
Өргөтгөн сайжруулах боломж
NEXEDGE нь 1000 хүртэлх сайтыг сүлжээгээр холбох боломжтой.
Over-The-Air-Programming буюу утасгүй программчлал: төхөөрөмжид заавал кабелиар холбогдох шаардлагагүй бөгөөд сүлжээнд холбогдсон үед алсаас тохиргоо хийж болно. Мөн Trunking системийг шаардлагатай гэж үзвэл нэмэлт төхөөрөмж ашиглан аналог системтэй шууд холбох боломжтой.
NEXEDGE системийн төрлүүд
| Систем | Хяналт | Сайтын тоо | Давуу тал |
|---|---|---|---|
| Conventional | Trunking-гүй | Нэг сайт | Суурь өртөг, багтаамж |
| Conventional IP Network | Trunking-гүй | 16 хүртэл сайт (unicast), 48 хүртэл сайт (multicast) | Хамрах хүрээг хэмнэлттэй өргөтгөнө |
| NXDN Type-D Trunking | Төвлөрсөн бус хяналттай trunking | Нэг сайт | Багтаамжийг хэмнэлттэй нэмэгдүүлнэ |
| NXDN Type-C Trunking | Төвлөрсөн хяналттай trunking | 48 хүртэл сайт | Багтаамж ба хамрах хүрээ |
| NXDN Type-C Trunking (2-р үе) | Төвлөрсөн хяналттай, сервер суурьтай trunking | 1000 хүртэл сайт | Багтаамж, хамрах хүрээ ба хяналт |
Аналог системээс давсан боломжууд
- Нэг сайтыг ашиглан хэд хэдэн бүлэг тусдаа ярих боломжтой.
- Бүлгийн болон хувийн ID-г сонгож дуудлага хийх боломжтой.
- Аналог болон тоон горимд адил долгион ашиглах боломжтой.
- Бусад тоон системтэй харьцуулахад сүлжээнээс гарсан ч тусдаа ярих боломжтой.
IP сүлжээгээр хамрах хүрээг өргөтгөнө
Илүү өргөн хамрах хүрээг санал болгодог. Сүүдэрлэгдсэн хэсгүүдэд нэмэлтээр антен тавьж илүү өргөн хамрах хүрээтэй болно. IP сүлжээнд холбож хамрах хүрээг өргөтгөж ажиллана.
Type-C Trunking систем
Type-C Trunking систем нь уламжлалт системтэй харьцуулбал дуудлагын багтаамж дээшилж, ярианы чанар сайжирч, аюулгүй байдал бэхжиж, шуурхай холбоо тогтоох боломжтой болсон ба хэрэглэгчийн оролцоо багассан. Давуу эрхтэй сувагт хяналт тавьж чухал яриаг бүх дуудлагын эхэнд оруулдаг. Бүлгийн болон ганцаарчилсан сувгийн дуудлага өндөр хамгаалалттай.
- Дуудлагын дараалал: станцуудыг бүртгэхдээ дараалал үүсгэж болох бөгөөд 2 хэрэглэгч зэрэг дуудлага хийхэд дарааллын эхэнд байгаа хэрэглэгчийн яриа эхэнд явагдана.
- Давуу эрхтэй бүлэг: 4 хүртэлх бүлэгт давуу эрх олгож болох бөгөөд эдгээр хэрэглэгчид дуудлага хийхэд бусад хэрэглэгчид автоматаар тухайн суваг руу шилжинэ. Жишээлбэл: ХАБ, удирдах албан тушаалтан, мастер.
- Нууцлал: бусад системүүдийг бодвол бүтэн нууцлалтай болсон, бусад хэрэглэгчид дуудлагыг хянах боломжгүй, найдвартай ажиллагаатай.
- Дуудлага хадгалах: системийн хүрээнээс гарсан болон унтраад ассан төхөөрөмж өмнө яригдаад дууссан үед тухайн дуудлагад нэгдэх боломжтой.
- Message Trunking: яаралтай дуудлага хийх шаардлагатай үед хэрэглэгчийн дуудлагыг шууд таслах боломжтой.
- Transmission Trunking: ачаалал ихтэй үед сувгийн нөөцийг оновчтой болгож, зөвхөн ярих үед суваг руу нэвтрэх боломжийг олгодог.
Хяналтын суваг нь хэрэглэгчдэд дуудлага хийхэд тохирох хамгийн сайн сувгийг сонгож, нөөц roaming хийх, ярих сайтыг автоматаар тодорхойлж өгдөг.
Хамрах хүрээ 30% их, өртөг бага
Дижитал 12.5 кГц зурвасын өргөнтэй /DMR, dPMR системүүд/ харьцуулахад NXDN-ийн FDMA технологиор идэвхжүүлсэн 6.25 кГц-ийн нарийн зурвасын өргөн нь хамрах хүрээг 30%-иар нэмэгдүүлсэн байдаг тул цөөн тооны сайт ашиглаж эдийн засгийн хувьд хэмнэлт хийх боломж олгодог.
- NXDN 6.25 кГц: 3440 км² талбайд нэг сайтад 10.56 км-ийн радиус, нийт 16 сайт.
- NXDN-ээс бусад тоон системүүд (12.5 кГц): 3440 км² талбайд нэг сайтад 8.98 км-ийн радиус, нийт 21 сайт.
Удирдлага хяналт
Системийн хянагч нь GPS-ээр тоноглогдсон хэдэн хэрэглэгчийн төхөөрөмж ажиллаж байгааг цаг ямагт хянаж байдаг бөгөөд шинэ төхөөрөмж бүртгүүлэх үед хянагч нь холбогдох хүрээ болон хөдөлгөөний сувгийг хуваарилдаг.
IP-д суурилсан консолын систем
KENWOOD-ийн NEXEDGE диспетчер систем нь дунд болон том хэмжээний үйл ажиллагаанд зориулагдсан, IP-д суурилсан харилцаа холбооны консолын систем юм.
- NEXEDGE Trunked дахин дамжуулах станцууд руу IP сүлжээгээр холбогдоно.
- Бүлгийн, хувийн, Emergency, Status, нууцлалтай дуудлага.
- Аналог болон тоон станцын хяналт.
- Диспетчер хэрэглэгчдийг нэгтгэх болон удирдах.
- Системийн ачааллыг зөв хуваарилж, хүртээмжтэй байдлыг 99.999% хангадаг.
- Дэлхийд өргөн тархсан консол системийн дизайныг дэмждэг.
Бат бөх чанар
NEXEDGE дахин дамжуулах, бааз станц, гар болон машины станцууд нь ашиглалтын хүнд нөхцөлийг хангаж чадахуйц байх ёстой. Уг чанарыг шинэ бүтээгдэхүүн гаргахын өмнө туршилтад оруулж баталгаажуулдаг. Манай бүх бүтээгдэхүүн MIL-810 ба IP шалгууруудыг хангасан байдаг.
Лиценз гэж юу вэ?
JVCKenwood, Motorola, Icom зэрэг радио станц үйлдвэрлэгч томоохон брэндүүд бүтээгдэхүүнээ худалдахаас гадна тэдгээрийг ашиглах, нэмэлт функц идэвхжүүлэх зөвшөөрөл болох лицензийг худалдан борлуулдаг. Нэмэлт функц бүр өөр лиценз, үнэлгээтэй тул ижил станцууд ялгаатай үнэтэй байж болно.
Анхаарах: станцыг ашиглах лиценз бүс нутгаас хамаарч өөр байдаг. Европын бүс нутагт зориулсан станц, лиценз өөр бүс нутагт таарахгүй бөгөөд станц тохируулах боломжгүй эсвэл зарим функц идэвхжихгүй байж болно. Тиймээс станц худалдан авахдаа аль бүс нутагт таарах эсэхийг тодруулах нь зүйтэй.
Танд тохирсон хэрэгцээ шаардлагыг хамтдаа тодорхойлъё
Манай инженерийн баг танай танд тохирох системийг танилцуулж, суурилуулана.
