Функц / Function
Утасгүй программчлал (OTAP)
Төхөөрөмжийг кабелиар холболгүй, сүлжээнд холбогдсон үед нь алсаас тохируулна.
Over-The-Air-Programming буюу утасгүй программчлал нь төхөөрөмжид заавал кабелиар холбогдох шаардлагагүй бөгөөд сүлжээнд холбогдсон үед алсаас тохиргоо хийх боломж олгодог. Шаардлагатай бол Trunking системийг нэмэлт төхөөрөмж ашиглан аналог системтэй шууд холбож болно.
Манай инженерийн баг тухайн шаардлагад тохирсон станц, репитер, программ хангамжийн хувилбаруудыг тооцоолж, талбайн хэмжилт (site survey) хийн бүрэн төсөл болгон танилцуулна.